images

Дональд Трамп Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай уулзана

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-03


   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп албан тушаалдаа орсноос хойшх анхны дээд хэмжээний уулзалтаа маргааш хийх гэж байна. Тэрбээр Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхуг хүлээн авч уулзах бөгөөд Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийг сунгах асуудлыг хэлэлцэнэ. Д.Трампыг ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш Цагаан ордонд айлчилсан анхны гадаад удирдагч болж байгаагаа Б.Нетаньяху хоёр орны найрсаг харилцаа, хувь удирдагчдын нөхөрсөг дотно байдлыг илтгэж буй хэрэг хэмээн тэмдэглэжээ. Тэрбээр сэтгүүлчидтэй өчигдөр уулзахдаа “Дээд хэмжээний уулзалтаар бид ХАМАС-ын асуудал, барьцаалагдсан хүмүүсийг суллах тухай, мөн цаашлаад Израиль, Ойрх Дорнод болон дэлхий дахинд заналхийлж буй Ираны терроризм зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэнэ" гэсэн байна. Нөгөө талаар Д.Трамп Израилийг тууштай дэмжиж байгаагаа нотлохын зэрэгцээ Ойрх Дорнод дахь дайныг зогсооход зуучлагчийн үүрэг гүйцэтгэхээ амлажээ. Б.Нетаньяхугийн дараа тэрбээр Японы ерөнхий сайд Шигэрү Ишибатай уулзахаар төлөвлөж байгаа бөгөөд уулзалтын тов хараахан тодорхой болоогүй байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.