Монголын уран гулгалт, кёрлингийн тамирчид Азийн наадамд анх удаа оролцоно
Чихэнд чимэгтэй
2025-02-04
БНХАУ-ын Харбин хотноо Азийн өвлийн спортын наадам гурав хоногийн дараа эхэлнэ. Энэ наадамд оролцох 35 тамирчныг өчигдөр Монголын Үндэсний Олимпын хороо хүлээн авч уулзаж, үдэн гаргалаа. Энэ үеэрээ Монголын багийн тугчид төрийн далбааг гардуулан өгчээ. Азийн наадамд Монголын багийн тугчаар гүйлтийн цанын шигшээ багийн тамирчин Б.Ачбадрах, гүйлтийн тэшүүрийн тамирчин Б.Гэрэлтуяа нарыг сонгосон байна. Б.Ачбадрах гүйлтийн цанын “Б” зэрэглэлийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монголын анхны тамирчин бол Б.Гэрэлтуяа өнгөрсөн сард Италийн Турин хотноо болсон Дэлхийн оюутны өвлийн спортын их наадамд амжилттай оролцож, улсынхаа дээд амжилтыг шинэчилж байсан юм. Энэ удаагийн Азийн наадамд манай улсаас анх удаа уран гулгалтаар О.Мишээл, Г.Марал-Эрдэнэ, кёрлингоор Б.Баяр, Г.Энхзаяа нар оролцох юм. Харбин хотод бэлтгэлээ базааж буй кёрлингчид урьдчилсан шатандаа өнөөдөр оролцох бол гүйлтийн цана, биатлоны тамирчид мөн өнөөдөр Харбиныг зорино.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.