Монголын компани Төв Азийн хиймэл оюуны компаниудтай ажиллана
Чихэнд чимэгтэй
2025-02-04
Монголын “Fibo Cloud” компани АНУ-ын Пало Альто хотод байрлах “Silkroad Innovation Hub” компанитай хамтран Төв Азийн бүс нутгийн хиймэл оюуны дэд бүтцийг хөгжүүлэх ажилд оролцохоор болжээ. Хоёр талын төлөөлөгчид өчигдөр албан ёсоор хамтын ажиллагааны гэрээ байгуулсныг Цахим хөгжлийн яамнаас мэдээллээ. Ингэснээр Азербайжан, Гүрж, Казахстан, Киргизстан, Монгол, Тажикистан, Туркменистан, Турк, Узбекистан зэрэг есөн оронд хиймэл оюуны хөгжлийг дэмжихэд зайлшгүй шаардлагатай NVIDIA компанийн өндөр хүчин чадалтай тооцооллын нөөц, технологийн дэд бүтэц байгуулах болжээ. Энэхүү дэд бүтэц нь бүс нутгийн их, дээд сургуулиуд, академик байгууллагууд, гарааны компаниуд болон технологийн компаниудын хиймэл оюун ухааны бүтээгдэхүүн боловсруулах, хөгжүүлэх, судалгаа хийхэд чухал хөшүүрэг болох юм. “Silkroad Innovation Hub” дэлхийн 17 компанид 40 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт босгоход оролцож байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.