Эрдэнэт: Төрийн байгууллагын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулна
Чихэнд чимэгтэй
2025-02-04
Орхон аймгийн удирдлагууд өнгөрсөн сард төрийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах санаачлага гаргасан билээ. Улмаар ажлын цагт зохицуулалт хийх талаар санал авах тухай албан бичгийг төрийн 47 байгууллагад илгээжээ. Тэгвэл уг асуулгад өнгөрсөн сарын 31-ний байдлаар 23 байгууллагын 1149 албан хаагч хамрагдаж 78.6 хувь нь өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэн 8-12, 13-17 цаг хүртэл ажиллах саналыг дэмжсэн бол 245 албан хаагч дэмжээгүй байна. Төрийн албан хаагчдаас өмнө нь цайны цагийг нэг цагаар богиносгон, ажил тарах цагийг нэг цагаар наашлуулж 17 цагт тарах хүсэлтийг холбогдох газарт хүргүүлж байжээ. Ингэснээр албан хаагчдын ажлын бүтээмж, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагийг нэмэгдүүлэх давуу талтай гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.