Монгол тогооч нар Турк улсад болсон олон улсын тэмцээнээс медаль түүв
Чихэнд чимэгтэй
2025-02-04
Турк улсад болсон "Алтан шанага" ес дэх удаагийн олон улсын тогооч нарын тэмцээнд манай улсаас мэргэжлийн 14 тогооч оролцлоо. 30 улсын 400 гаруй тогооч өрсөлдсөн энэ тэмцээний гурван төрөлд Улаанбаатар хотоос оролцогч Ч.Даваадулам хоёр алт, нэг мөнгөн медаль хүртжээ. Харин Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Зүүнхараа" политехник коллежийн багш Т.Мөнхгэрэл ази хоол, хонь, тахианы махан хоолны төрөлд хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн бол Баянхонгор аймгаас оролцсон “Эрдэм” ахлах сургуулийн тогооч А.Гүйцэдсайхан хос мөнгөн медаль, тус аймгийн “Уран тод зүмбэр” компанийн тогооч Ц.Энхжаргал алт, мөнгөн медаль, Политехник коллежийн багш Б.Дэнсмаа алт, мөнгө, хүрэл медаль, Политехник коллежийн оюутан Б.Давхарбаяр, Б.Цэнд-Аюуш нар тус бүр хос алт, мөнгөн медаль хүртсэн байна. Түүнчлэн Төв аймгийн Баянчандмань сумын Политехник коллежийн багш Д.Алтанчимэг ази хоолны төрөлд тэргүүн байр, паста, хурганы махаар хоол хийх төрөлд дэд байр эзэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.