Гренланд: Гадаадаас улс төрийн хандив авахыг хориглоно
Анд нөхдийн мэдээ
2025-02-04
Данийн бүрэлдэхүүнд бие даасан статустай байдаг Гренланд арал ирэх дөрөвдүгээр сард болох бүх нийтийн сонгуулиас өмнө гадаадаас хандив авахыг хориглох хууль батлахаар болсон тухай AFP агентлаг мэдээлэв. Хуулийн дагуу Гренландын улс төрийн намууд гадаадын иргэд болон нэр тодорхойгүй этгээдээс улс төрийн хандив авахыг хориглосон байна. Хуулийн зорилгыг тодорхойлохдоо "Гренландын геополитикийн ашиг сонирхол, холбоотны их гүрнүүдийн ашиг сонирхлоос ангид байх, улс төрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд" хэмээн заажээ. Засгийн газар уг хуулийн төслийг өнөөдөр Үндэсний ассамблейд өргөн барина. Ерөнхий сайд Муте Эгедэгийн толгойлдог “Inuit Ataqatigiit” (IA) нам парламентад олонх болсон тул хуулийн төсөл төвөггүй батлагдах нь тодорхой юм. Энэ нь сонгуулийн үеэр АНУ-ын зүгээс ирэх аливаа нөлөөллийг хаах зорилготой гэж гадаадын хэвлэлүүд тайлбарлаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.