images

Хятад: Нөхөн олговрын мөнгийг голж газраа чөлөөлөөгүй айлын байшинг тойруулан зам барьжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-04


   БНХАУ-ын Жянши мужийн Жинси хошуугаар дайрсан хурдны замын голд нэгэн байшин харагдах болсон нь олны анхаарал татаж байна. Учрыг тодруулбал, байшингийн эзэн А газар чөлөөлж зам барих ажлын хүрээнд санал болгосон нөхөн олговрын хэмжээг голж, нүүхээс татгалзсан тул байшинг нь тойруулан зам тавьжээ. Мужийн захиргаа түүнд 1.6 сая юанийн нөхөн олговор болон хоёр байр санал болгосон байна. Гэвч байрыг нэг дор олгохгүй гэсэн нөхцөлд дургүйцэж хоёр байраа шууд авах, бас нөхөн олговорт 200 сая юань авах болзол тавьсныг нь эрх баригчид хүлээж авалгүйгээр газар болон байрыг нь тойруулан зам барьжээ. Ингэхдээ гадагшаа гарч, орох нүхэн гарц гаргаж өгсөн байна. Тэрбээр одоо замын гол дахь байрандаа 11 настай ач хүүгийн хамт амьдарч байна. Иргэн А энэ тухай “Jiupai News” сонинд өгсөн ярилцлагадаа "Мөрийтэй тоглоод юмаа алдсан юм шиг болчихлоо" гэжээ. Тэрбээр энэ асуудлаар зарга үүсгэн 100 мянган юаниар өмгөөлөгч хөлсөлж гомдол гаргасан боловч шүүх дээр ялагдсан байна. Нутгийн оршин суугчид түүнийг шүүмжилж, бүтээн байгуулалтын эсрэг зогсож, бас хэт их шуналд автсан нь ийм байдалд хүргэсэн гэжээ. Нөгөө талаар мужийн захиргаа олны жишгээс эсрэг явах гэсэн зарим хүнд сургамж болгох зорилгоор ийм арга хэмжээ авсан хэмээн үзэж байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.