Грэммийн шагнал гардуулах ёслолд "нүцгэлсэн" зочин хэн байв?
Анд нөхдийн мэдээ
2025-02-04
Америкийн рэппер Канье Уэстийн эхнэр Бьянка Сенсори 67 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолд хамгийн өвөрмөц хувцасласан хүнээр тодров. Лос Анжелес хотод болсон ёслолын үеэр эхнэр нөхөр хоёр улаан хивсэн дээгүүр алхахад К.Уэст хар өнгийн футболктой, нарны шил зүүсэн байсан бол Б.Сенсори үстэй хар өнгийн хүрэм өмссөн байв. Харин тэрбээр камерын өмнө хүрмээ тайлахад бараг нүцгэн гэж хэлж болохоор, хүний арьсны өнгийн эдээр хийсэн, маш нимгэн хувцас өмссөн байсан бөгөөд биеийн чухал хэсгүүд нь нэвт гэрэлтэн харагдаж байсан аж. Энэ талаар “The New York Times” сонин "Грэммийн шагнал гардуулах ёслолын минималист загвар дээд цэгтээ хүрчээ" хэмээн хошигносон байна. Улмаар тус сонин цагдаагийн газарт хүсэлт гаргаж, ийм явдал хууль зүйд нийцэж байгаа эсэхийг лавлахад "Энэ нь олон нийтийн газар эсвэл бусдын өмнө биеийн чухал эрхтнээ зориудаар ил гаргасан үйлдэл. Бусдад таагүй сэтгэгдэл төрүүлсэн, бусдын бэлгийн дур хүслийг нь өдөөх зорилго агуулсан бол хууль бус үйлдэл болно" гэсэн хариу өгчээ. К.Уэст, Б.Сенсори нар улаан хивсэн дээрээс буумагцаа ёслолд үргэлжлүүлэн оролцолгүйгээр танхимаас гарч явсан байна. Тэднийг наадмын зохион байгуулагчдад хөөгдсөн гэх мэдээллийг албаны эх сурвалж нотлоогүй юм.
1995 онд Австралид төрсөн, архитекторч мэргэжилтэй Б.Сенсори К.Уэстийн эзэмшлийн “Yeezy” компанид 2020 онд ажилд оржээ. К.Уэст 2022 оны 11 дүгээр сард эхнэр Ким Кардашянаас салсан бөгөөд хоёр сарын дараа Б.Сенсоритой гэрлэсэн юм. Б.Сенсори одоо “Yeezy” компанид Дизайны хэлтсийн даргаар ажилладаг. К.Уэст өнгөрсөн онд гаргасан хоёр цомгийнхоо хавтсанд эхнэрийнхээ зургийг тавьсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.