images

Японд өмнө нь тохиолдож байгаагүй их цас оров

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-05


   Японы Хоккайдо мужид их хэмжээний цас орсны улмаас онцгой байдал үүсч, тээврийн хэрэгсэл саатаж, сургуулиудыг түр хугацаагаар хаасан тухай NHK мэдээлэв. Тухайлбал, Обихиро хотод цас 12 цагийн турш тасралтгүй орж, зузаан нь 120 сантиметрт хүрсэн нь тус улсад урьд өмнө нь тохиолдож байгаагүй үзэгдэл юм. Их цасны улмаас Хоккайдо мужид 379 сургуулийг түр хугацаагаар хаагаад байгаа бөгөөд нислэгүүд цуцлагдаж, галт тэрэгний хөдөлгөөн бүрэн зогссон байна. Цас гамшгийн хэмжээнд хүрснийг харуулсан гэрэл зургуудыг олон нийтийн сүлжээгээр цувралаар нийтэлж эхэлжээ. Тус улсын Цаг уурын хүрээлэнгийн мэдээлснээр энэ цас 6-ны өдөр хүртэл үргэлжлэх магадлалтай гэнэ. Цаг уурын хүрээлэнгийн судлаач Хироаки Кавасе “Дэлхийн дулаарлын улмаас их хэмжээний цас орох давтамж 1.4 дахин нэмэгдсэн” гэжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.