"Хүрээ" амаржих газрын хүчин чадал хоёр дахин нэмэгдлээ
Чихэнд чимэгтэй
2025-02-05
Нийслэлийн хоёрдугаар төрөх эмнэлэг буюу “Хүрээ” амаржих газар есөн давхар, 180 ортой шинэ байртай болж, хүчин чадал нь хоёр дахин нэмэгджээ. Эмнэлгийн өргөтгөлийн барилгыг 2022 оны 10 дугаар сарын 7-нд эхлүүлж байсан бол өнөөдөр ийнхүү орчин үеийн тоног төхөөрөмжтэй, мэс заслын таван вакуум өрөө, гэр бүлийн өрөө зэрэг долоон кабинеттэй болсон байна. Шинэ байртай болсноор эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж сайжирч, эмэгтэйчүүд, нярай, эх барих болон яаралтай тусламж, амбулаторийн эмчилгээ, үйлчилгээг "Хүрээ" амаржих газарт харьяалал харгалзахгүй үзүүлж эхэлжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ барилгын нээлтэд оролцох үеэрээ, шаардлагатай зарим тоног төхөөрөмжийн санхүүжилт болон хуучин барилгыг хүчитгэн засах хөрөнгийг улс, нийслэлийн төсвөөс яаралтай гаргах үүргийг холбогдох албаныханд өгчээ. Тус эмнэлгийн хуучин барилгыг 66 жил ашигласан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.