Азийн өвлийн наадам: Монголын кёрлингчид тэмцээнээ эхлүүллээ
Чихэнд чимэгтэй
2025-02-05
Хятадын Хармөрөн мужийн Харбин хотноо болж буй ес дэх удаагийн Азийн өвлийн наадмыг албан ёсоор нээгээгүй байгаа боловч хоккейн тэмцээн уржигдар, кёрлингийнх өчигдөр эхэлсэн билээ. Энэ жил манай улсаас 35 тамирчин дөрвөн спортын долоон тэмцээнд өрсөлдөх бөгөөд кёрлингийн тамирчин Б.Баяр, Г.Энхзаяа нар хосын төрөлд өрсөлдөж байна. Тэд Кувейт, Япон, Хонконг, Тайланд, Тайваньтай нэг хэсэгт багтсан юм. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр манай тамирчид Кувейтийн багт 5:6 оноогоор, Японы шигшээ багийн эсрэг оноо авч чадалгүй 19 оноогоор хожигдов. Өнөөдөр Тайванийн эсрэг тоглож 4:8 онооны харьцаатай ялагдсан бол орой 18 цагт Тайландын багтай тоглоно. Монгол улсад Кёрлингийн холбоо 2013 онд үүсч, 2022 онд Б зэрэглэлийн өсвөрийн ДАШТ-д оролцсон нь хамгийн анхны тэмцээн нь болжээ. Харин энэ удаа Азийн өвлийн наадамд оролцож буй нь насанд хүрэгчдийн анхны олон улсын том тэмцээн нь болж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.