images

Монголын нутгаас үлэг гүрвэлийн 92 см өргөн чулуужсан мөр олжээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2025-02-06


   Монгол, Японы палеонтологийн хамтарсан экспедиц Говийн нутгаас өргөн нь 92 см хүрэх аварга том үлэг гүрвэлийн хөлийн чулуужсан мөр олсон талаар “Cosmos” шинжлэх ухааны сэтгүүл мэдээллээ. Хоёр хөл дээрээ явдаг үлэг гүрвэлүүд дотроос ийм том зүйл өмнө нь олдож байгаагүй ажээ. Үлэг гүрвэлүүд дундаас махан идэшт тарбозавр, урт хүзүүт брахиозавр биеийн овор хэмжээгээр дээгүүрт ордог. Тэгвэл гадрозаврын овгийн энэ үлэг гүрвэл нь тэдгээрээс ч том буюу биеийн урт нь дунджаар 15 м байсан хэмээн эрдэмтэд таамаглаж байна. Хамтарсан экспедиц 24 м газар ар араасаа цуварсан 13 мөр олсны дундаж өргөн нь 85, хамгийн том нь 92 см байжээ. Гадрозаврын овгийн хамгийн том төрөл нь 1973 онд Хятадын Шаньдун мужаас олдсон шаньдунозавр бөгөөд урт нь 15-17 м хүрдэг. Тэгвэл Монголын Говиос олдсон энэ төрөл үүнтэй эн зэрэгцэхүйц том байж болохоор байна. Мөр олдсон газрыг палеонтологчид анх 2018 онд тогтоосон бол судалгааг өнгөрсөн оны зургаадугаар сард хийжээ. Экспедицийн ахлагч, Японы Окаямагийн шинжлэх ухааны их сургуулийн Үлэг гүрвэлийн судалгааны музейн захирал Шинобү Ишигаки хэлэхдээ “Эдгээр чулуужсан мөрийн тусламжтайгаар бид тэрхүү үлэг гүрвэлийн биеийн хөдөлгөөн, хурд, зарим зан авирыг судлан тогтоох боломжтой” хэмээн хэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.