images

АНУ: Азын бэлгэдэл болсон цав цагаан буга харагджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-07


   Өнгөрсөн сарын 29-ний өдөр АНУ-ын иргэн нэгэн эмэгтэй “carolynnrs” гэсэн хаягаар TikTok  хуудсандаа азын бэлгэ тэмдэг гэгдэх цав цагаан бугатай таарснаа дүрс бичлэгээр үзүүлсэн нь олны анхаарлыг татжээ. 25 секунд үргэлжилсэн уг бичлэгт ой дундах зам дээр альбинос буга зогсож байгааг харуулсан бөгөөд бугын үс нь цав цагаан, чих, нүд, хамар нь ягаан өнгөтэй байв. Буга хөдөлгөөнгүй зогсож байснаа зураг авч буй хүний зүг эргэн харангуут цааш ой руу явж одсон байна. Бичлэг хийсэн эмэгтэй "Ажлаасаа харих замдаа энэ содон амьтантай тааралдсан азтай мөчөө та бүхэнтэй хуваалцаж байна” гэжээ. Харин бичлэгийг хэзээ, хаана авсан талаар тодорхой мэдээлээгүй байна. Энэ бичлэгийг цахим сүлжээнд 2.8 сая гаруй хүн үзэж “Мөсөөр урласан хөшөө юм байх гэтэл жинхэнэ амьд буга байжээ”, “Чи их азтай юм. Хайртай хүн чинь чам руу элч болгон илгээжээ” гэх мэт эерэг сэтгэгдэл үлдээжээ. Америкийн Буга хамгаалах холбооны мэдээлснээр, альбинос буга зэрлэг байгальд төрөх магадлал тун ховор буюу 30 мянгад нэг гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.