images

Улаанбаатар: Газрын гүний дулааны нөөцийг тогтооно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-02-07


   Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн судлаачид Улаанбаатар хот орчимд газрын гүний дулааны судалгаа хийхээр боллоо. Тэд дулааны нөөцийг урьдчилсан байдлаар тодорхойлж, өмнө нь хийсэн геологи, геофизикийн судалгааны үр дүнг нэгтгэн, боломжтой байршилд хэмжилт хийж, дээж авч, зураглалын ажил гүйцэтгэх юм. Иймд өчигдөр Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах гурван талт гэрээг байгуулсан байна. Улаанбаатар хот 2025 оныг Бүтээн байгуулалтын жилээр зарлаж, агаарын бохирдол, түгжрэлийг бууруулахад чиглэсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр болсон. Тэгвэл энэ судалгааг байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй дулааны тогтвортой эх үүсвэрийг төсөл, хөтөлбөрүүдэд нэвтрүүлэхэд ашиглах ажээ. 

Гэрэл зураг дээр. Исланд дахь газрын гүний дулааны станц.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.