АНУ: Хүйсээ солиулсан тамирчдыг эмэгтэйчүүдийн спортын тэмцээнд оролцохыг хориглов
Анд нөхдийн мэдээ
2025-02-07
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп эр хүнээс эмэгтэй хүн болж хүйсээ солиулсан тамирчдыг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохыг хориглох захирамжид гарын үсэг зурлаа. Энэ бол түүний сонгуулийн кампанит ажлын амлалт байсан юм. Тэрбээр гарын үсэг зурахдаа "Энэ захирамж нь эмэгтэйчүүдийн спортын ертөнцөд үүсээд байгаа шударга бус явдлыг эцэс болгоно” гэжээ. Д.Трамп тангараг өргөх үеэрээ “Одооноос эхлэн АНУ-д албан ёсоор эрэгтэй, эмэгтэй хоёр л хүйс байх болно” гэж мэдэгдсэн бөгөөд АНУ-ын паспортод тэмдэглэдэг “гуравдагч хүйс” гэсэн тэмдэглэгээг хүчингүй болгосон юм. Мөн түүнээс гадна трансжендер хүмүүсийг цэргийн алба хаахыг хориглох, насанд хүрээгүй трансжендерүүд эрүүл мэндийн даатгалд хамрагддаг явдлыг зогсоох зэрэг эрс хатуу байр суурь баримталж байна. Саяхан мөн эцэг эхийнх нь харьяалал харгалзахгүйгээр АНУ-д төрсөн хүүхдэд Америкийн иргэншил олгодог тогтолцоог халахыг оролдож захирамж гаргасан боловч иргэд шүүхэд гомдол гаргаж, шүүх үүнийг үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзэн түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.