images

"Хүннү эйр" компани Бразилын компаниас хоёр шинэ онгоц авна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-02-07


   Агаарын тээвэрлэгч "Хүннү эйр" компанийн гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал "Embraer Е-195-E2" загварын онгоцыг түрээсээр авч ашиглах хэлэлцээрүүдийг амжилттай дуусгаж, түрээсийн гэрээнд гарын үсэг зурснаа өнөөдөр мэдэгдлээЭнэ хөлөг нь Бразилын “Embraer” компанийн 132 хүний суудалтай, нэг удаад дээд тал нь 4800 км нисэх хүчин чадалтай дунд оврын онгоц бөгөөд нислэгийн үеийн болон орчны дуу чимээний түвшин бага буюу 75-80 дБ, ижил төрлийн агаарын хөлгүүдтэй харьцуулахад ялгаруулах нүүрсхүчлийн хийн хэмжээ, шатахуун зарцуулалт 20 орчим хувиар бага ажээ. Онгоцыг ирэх дөрөв болон аравдугаар саруудад үйлдвэрлэгчээс шууд Монголд авчрах юм байна"Хүннү Эйр" компани одоогоор БНХАУ-ын Хайнань мужийн Хайкоу, Саньяа хот, Вьетнамын Фукуок арал, Япон, Солонгосын чиглэлд хуваарьт болон захиалгат нислэг үйлдэж байгаа юм. Мөн шинээр Узбекистаны нийслэл Ташкент хотын чиглэлд тогтмол нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөж байна

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.