images

БНСУ: Нэрээ нууцалсан иргэн шинэ төрсөн хүүхдэд зориулж мөнгөн хандив ирүүлжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-07


   Өмнөд Солонгосын Чунчонбүк мужийн Боүн тосгоны нийгмийн халамжийн төвд нэрээ нууцалсан иргэн 1 сая 250 мянган воны мөнгөн хандив, захидлын хамт ирүүлжээ. Тэрбээр захидалдаа "Буйд холын энэ нутагт хүүхдийн инээд хөөр цангинаж байгаасай” гээд хандив өгөх болсон шалтгаанаа өгүүлсэн байна. “Халамжийн төвийн дарга танаа” хэмээн хаяглаж гараар бичсэн захидалдаа тэр хүн, бага балчир насанд нь энэ нутагт хүүхдүүд хөгжилдөн тоглож, бага сургууль байгуулагдаж байсныг дурсаад эдүгээ улс даяар төрөлт буурч хүн амын өсөлт зогссоныг харамсан дурдсан байна. Захидалд “Үзэсгэлэнт Хүэ-Ин нутгийн уул толгодоор хүүхдийн инээд хөөр үргэлжид цангинаж байхыг хүсэн шинээр мэндэлсэн бяцхан үрсэд чинь сэтгэлийн баяр хүргэж байна” гээд тус тосгонд шинэ хүүхэд мэндлэх бүрт хувиасаа мөнгөн хандив өргөж байхаа мэдэгджээ. Тус тосгон одоогоор 1670 хүнтэй бөгөөд 2023 онд нэг хүүхэд, 2024 онд хоёр хүүхэд төрсөн гэнэ. Халамжийн төв хандивын мөнгийг 2024 онд төрсөн хоёр хүүхдийн гэрт хандивласан байна. БНСУ төрөлт огцом буурч, хүн амын өсөлт зогссон үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж байгаа нь тус улсын төр засгийн төдийгүй иргэдийн санааг зовоож байгаа юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.