images

Нийтийн эзэмшлийн дөрвөн газарт байсан грашны оронд тоглоомын талбай барьжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-02-07


  Нийслэлийн Засаг даргын захирамжаар орон сууцны хороолол дунд болон нийтийн эзэмшлийн газарт барьсан автомашины грашнуудыг буулгаж, оронд нь цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай барьж тохижуулж байгаа билээ. Тэгвэл өчигдөр Баянгол дүүргийн 4, 12, 13, 18 дугаар хорооны нутагт чөлөөлсөн дөрвөн газрыг тохижуулж дууссаныг улсын комисс хүлээж авсан байна. Уг талбайд авто машины зогсоол, явган зам, дугуйн зам, спорт талбай, тоглоомын талбай, гэрэлтүүлэг, чийрэгжүүлэлтийн төхөөрөмж, ногоон байгууламж, сандал, хогийн сав байршуулжээ. Энэ ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр компани хариуцан гүйцэтгэсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.