Азийн өвлийн наадамд Камбожийн баг анх удаа оролцож байна
Анд нөхдийн мэдээ
2025-02-07
Хятадын Харбин хотноо болж буй ес дэх удаагийн Азийн өвлийн наадамд 34 орны 1270 тамирчин оролцож байгаа билээ. Японы Саппоро хотод 1986 онд тивийн анхны өвлийн наадам болсноос хойш Камбож улс энэ наадамд анх удаа оролцож байна. Тус улсын Олимпын хорооноос тамирчин, дасгалжуулагч, албаны төлөөлөгч есөн хүн оролцож байгаа аж. Камбож нь тропикийн бүсийн халуун орон тул цас мөсгүй. Гэвч Олон Улсын Олимпын Хорооны алсын хараа, бодлогыг хүндэтгэн дагахаа илэрхийлж багаа илгээсэн нь энэ юм. Тус улсын дөрвөн эрэгтэй тамирчин снөүбордын төрөлд өрсөлдөх бөгөөд бэлтгэлээ Өмнөд Солонгост базаажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.