images

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил гүйцэтгэлийн сүүлийн гэрээг байгууллаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-02-07


   Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн сүүлийн ажил гүйцэтгэлийн гэрээг өчигдөр Энэтхэгийн "Megha Engineering and Infrastructures" компанитай байгууллаа. Тус компани Франц, Итали, АНУ, Голландын компанийн технологийн лицензээр Монголд боловсруулах үйлдвэрийн инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэнэ. Газрын тос боловсруулах үйлдвэр нь нийт 12 технологийн байгууламжтай байх бөгөөд устөрөгчийн үйлдвэр, хүхэр ялгах, бензин боловсруулах, шингэрүүлсэн шатдаг хий ялгах байгууламж тэргүүтэй долоог нь "Megha Engineering and Infrastructures" компани гүйцэтгэх юм. Энэтхэг төдийгүй олон улсад томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг, 34 жилийн туршлагатай тус компани гэрээний дагуу уг ажлыг 36-38 сарын дотор барьж дуусгах үүрэг хүлээжээ. Энэтхэгийн Засгийн газрын 1.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр барьж буй үйлдвэрийн нийт дөрвөн багц ажлын хамгийн сүүлийнх нь энэ юм. Төсөлд өнөөдрийн байдлаар Монгол, Энэтхэг, Хятад, Итали, Франц, АНУ, Канад, Нидерланд, Испанийн мянга гаруй инженер, мэргэжилтнүүд оролцож байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.