images

Антарктид: Дэлхийн хамгийн том мөсөн уул нүүж эхэлжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-07


   Нэг их наяд тонн жинтэй, А-23А нэртэй дэлхийн хамгийн эртний мөсөн уул сүүлийн найман сарын турш Антарктидын Өмнөд далайд хөдөлгөөнгүй байснаа дахин нүүж эхэлсэн тухай “The Washington Post” сонин мэдээлэв. А-23А одоогоор 1 км/цагийн хурдтай явж байгаа бөгөөд хэдхэн долоо хоногийн дотор Өмнөд Жоржиа аралд хүрэх төлөвтэй байна. Антарктид, Аргентины хооронд орших Өмнөд Жоржиа арал нь хүн амьдрахад хатуу ширүүн уур амьсгалтай боловч зэрлэг амьтдын диваажин гэж үздэг. Аралд 3.5 сая гаруй далайн хав, мөн олон сая оцон шувуу, далайн шувууд амьдардаг. А-23А мөсөн уул тус арлын амьтдын амьдрах орчныг сүйтгэж, усан онгоц нэвтрэх замыг хааж болзошгүй хэмээн эрдэмтэд таамаглаж байна. Их Британийн Антарктидын судалгааны газрын далай судлаач Эндрю Майерс "А-23А Өмнөд Жоржиа аралд хүрч, ид үржлийн үедээ байгаа далайн хав болон оцон шувуудын амьдралд ноцтой аюул учруулж болзошгүй" гэжээ. Нөгөө талаар А-23А нь Өмнөд Жоржиа аралд хүрэхээсээ өмнө хагарч нурна гэсэн таамаглал байна. 2021 онд өөр нэг том мөсөн уул тус арал руу нүүж эхэлсэн боловч далайн дундаас хагарч хуваагдан, улмаар хайлж алга болсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.