АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл “Эрдэнэс Тавантолгой”-д ажиллажээ
Чихэнд чимэгтэй
2025-02-07
Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүд өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаатай танилцжээ. Тус зөвлөл авлигатай тэмцэх ажилд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, зөвлөмж өгөх чиглэлээр ажиллаж буй. Мөн Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллага болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид өгсөн зөвлөмж, хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэдгээрийн үр дүнтэй танилцах чиг үүрэгтэй юм. “Эрдэнэс Тавантолгой” компани зөвлөлийн гишүүдэд дотоод бүтэц, мониторингийн ажлын үр дүн, ажилтан сонгон шалгаруулах, худалдан авах үйл ажиллагаа, борлуулалт, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааныхаа талаар танилцуулжээ. Тус компани үйл ажиллагаандаа олон улсын ISO 37001 авлигын эсрэг менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаагаар Монгол улсад анхдагч билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.