images

ОХУ-д хөдөлмөр эрхэлж буй Хойд Солонгосын иргэдийн тоо 10 дахин нэмэгджээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2025-02-10


   2024 онд ОХУ-д хөдөлмөр эрхлэхээр очсон Хойд Солонгосын иргэдийн тоог “Yonhap” агентлаг өчигдөр мэдээллээ. Үндэсний тагнуулын албаны (NIS) баримтад тулгуурлан тус агентлагийн уламжилснаар өнгөрсөн жил Хойд Солонгосын 13221 иргэн ажил эрхлэх зорилготойгоор ОХУ-д очсон байна. Энэ нь 2023 оныхоос даруй 10 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Тэдний 7887 нь аяллын зорилгоо “боловсрол эзэмших” хэмээн мэдүүлсэн бөгөөд энэ нь Пёньян ОХУ-д ажиллах хүч илгээхдээ оюутны визийг түлхүү ашиглаж байгааг харуулж байгаа ажээ. Цөмийн зэвсэг туршсаных нь хариуд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гаргасан тогтоолын дагуу Пёньян хилийн чанадад ажиллах хүч гаргах эрхгүй болсон бөгөөд гадаадад ийм зорилгоор оршин сууж байсан иргэдээ 2019 он гэхэд эргүүлэн татах ёстой болсон юм. ОХУ-ын Төрийн Думын гишүүн А.Чепагийн хэлснээр, Москва Хойд Солонгостой хэд хэдэн салбарт, тэр дундаа далайн боомт хөгжүүлэхэд хамтран ажиллахаар хэлэлцэж байгаа ажээ. Шинжээчдийн үзэж буйгаар, ОХУ Дундад Азиас ажиллах хүч авах журмаа чангатгасны улмаас Энэтхэг, Хойд Солонгосын ажилчдыг түлхүү хүлээж авах төлөвтэй байгаа ажээ.

Гэрэл зургийн эх сурвалж: "РИА новости" агентлаг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.