Ерөнхийлөгчийн зарлигаар Алдарт эхийн одонгийн журамд өөрчлөлт оруулав
Чихэнд чимэгтэй
2025-02-10
Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гарагт зарлиг гаргаж “Эхийн алдар” одонгоор шагнах журамд өөрчлөлт орууллаа. 13 дугаартай уг зарлигаар, тус журмын 2.3.2 дахь хэсэгт “Эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг “Эхийн алдар” одонгоор шагнах хүүхдийн тоонд хамруулж болно” хэмээн заажээ. Ингэснээр хүүхэд нь нэг нас хүрээд нас барсан ээжүүд уг хүүхдээ Алдарт эхийн одонгийн шалгууртаа тооцуулан, харьяа сум дүүрэг, хороондоо одонгийн хүсэлт гаргах боломжтой болж байна. Өнгөрсөн онд үндэсний бөхийн улсын аварга О.Хангай “Эхийн алдар” одонгийн журамд ийм утгатай өөрчлөлт оруулах санаачилга гаргасан нь олон нийтийн дэмжлэгийг хүлээж байв. Шинэ журам зарлиг гарсан өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.