Монголчууд Саппорогийн цасны баярын хошой аварга боллоо
Чихэнд чимэгтэй
2025-02-10
Японы Хоккайдо мужийн Саппоро хотноо жил бүр болдог Цасны баяр энэ сарын 4-11-ний хооронд үргэлжилж байна. Баярын үеэр болсон 49 дэх удаагийн Олон улсын цасан сийлбэрийн тэмцээнд Монгол улсын баг түрүүлжээ. Тэмцээнд Монголын уран сийлбэрч Б.Содномдаржаа, А.Батзориг, Б.Ганбаатар нар “Амьдрал” нэртэй бүтээлээр есөн улсын багтай өрсөлджээ. Тэд “Хун шувуу хайрын бэлгэдэл болсон нь” үлгэрээс сэдэвлэн хос хоёр өөд өөдөөсөө харан сууж амьдралаа бүтээхээр хичээж буйг цасаар дүрсэлсэн байна. Хосын алган дээр мод байгаа нь амьдралыг төлөөлж буй бөгөөд хуяг дуулгат хувцсанд нь эртний монголчуудын шүтдэг байсан амьтдыг дүрсэлжээ. Монголчуудын өв соёлыг цасан баримлаар илэрхийлж, амьдралын мөн чанарыг гүн гүнзгий өгүүлсэн хэмээн шүүгчид уг бүтээлийг өндрөөр үнэлсэн байна. Саппорогийн цасны баярт Монголын сийлбэрчид гурав дахь жилдээ оролцсон нь энэ бөгөөд өнгөрсөн жилийн тэмцээний түрүүг "Хамгаалагч" бүтээлээрээ авсан билээ. Сонирхуулахад, тэмцээний 2018, 2019, 2023 оны аварга Тайландын баг монголчууд оролцож эхэлснээс хойш буюу 2024, 2025 онд дараалан дэд байрт оржээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.