images

“Утгын чимэг” наадамд зохиолч Б.Сарантуяа түрүүллээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-02-10


   Шилдэг богино өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг 2025” наадам өчигдөр боллоо. Энэ жилийн наадмыг Монгол улсын Хөдөлмөрийн баатар, эрдэмтэн зохиолч Л.Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойд зориулан зохион байгуулжээ. Тэмцээний сүүлийн шатанд шалгарсан 10 өгүүллэгийг уран уншигчид толилуулсан бөгөөд шүүгчдийн саналаар зохиолч Б.Сарантуяагийн “Рэгдэндагва” өгүүллэг түрүүлэв. Тэрбээр “Сорхогтани”, “Самар хатан”, “Тогосын цөс”, “Сайн хаан Бат”, “Сондгой цагаан сувд” номын зохиолч билээ. “Утгын чимэг 2025” наадмын сүүлийн шатанд Б.Баярсайханы “Хөөрхий дөө Ажаа минь”, Ц.Ганболдын “Савдгийн цуурай”, Г.Болормаагийн “Саарал улиан”, Г.Хашбаатарын “Тэр дахиад л буруу “бэччихлээ”, Рэ.Зүмпэрлхамын “Хонины хаан”, Т.Бум-Эрдэнийн “Чулууны хэлмэрч”, На.Батболдын “Ангийн жихрээ”, Х.Эрдэвийн “Тангараг”, М.Эрдэнэбатын “Долдугаар тасаг” өгүүллэгүүд тунаж үлдсэн юм. Сонирхуулахад, 1990 онд "Шувуун саарал" нэртэй байгаад 1993 онд "Утгын чимэг" болсон энэ наадмын анхны тэргүүн байрыг "Эрхий дарам зай" өгүүллэгээрээ Л.Түдэв хүртэж байжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.