Итали: 2000 жилийн настай эртний бичээсийг хиймэл оюунаар тайлан уншиж байна
Анд нөхдийн мэдээ
2025-02-10
Италийн эртний хотын балгасаас олдсон 2000 жилийн настай хуйлмал цаасан дээрх бичээсийг хиймэл оюуны технологийн тусламжтайгаар амжилттай тайлан уншиж байна. Английн Оксфордын их сургуулийн номын сангийн эрдэм шинжилгээний ажилтнууд "PHerc.172" нэртэй энэхүү бичээсээс хамгийн түрүүнд “төөрөгдөл, жигшүүр, үймээн самуун” гэсэн утга бүхий “'disgusting” гэх эртний грек үгийг тайлжээ. Хоёр мөр бичвэр дотор энэ үг хоёр удаа давтагдсан байна. Галт уулын дэлбэрэлтээс болж маш ихээр гэмтсэн энэ бичээс 1750 онд Эртний Ромын Геркуланум хотоос олдсон 1000 гаруй олдворын нэг юм. Италийн Кампаниа мужид байдаг Геркуланум хот МЭ 79 онд Везувий галт уулын дэлбэрэлтийн улмаас сүйрсэн ажээ. Судлаачид компьютерийн томограф (CT) болон хиймэл оюуны технологийг ашиглан хуудас бүрээр задалж, тэмдэгтүүдийг сэргээх замаар бичээсийг бүрэн тайлж уншихаар ажиллаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.