images

Дональд Трамп, Илон Маск нар “Time” сэтгүүлээс болж үл ойлголцсон уу?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-10


   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний Засгийн газрын Үр ашигтай байдал хариуцсан газрын дарга Илон Маск нарын хооронд “Time” сэтгүүлээс болж үл ойлголцол үүссэн байж магадгүй гэх мэдээлэл АНУ-ын хэвлэлээр гарч байна. Цагаан ордны хэвлэлийн албанаас өнгөрсөн 8-ны өдөр мэдээлснээр, АНУ-Японы дээд хэмжээний уулзалтын үеэр долоо хоног тутмын “The Time” сэтгүүлийн нүүрэн дээр гарсан И.Маскийн зургийн талаарх асуултад ерөнхийлөгч Д.Трамп тоомжиргүй байдлаар "Time" сэтгүүл одоо болтол гарсаар байгаа юм уу?” хэмээн хариулсан байна. Харин асуултад үргэлжлүүлэн хариулахдаа И.Маскийн талаар "Тэр маш сайн ажиллаж, асар том луйвар, авлига, үрэлгэн байдлыг ил болгож байна" гэжээ. 2017 онд тус сэтгүүлд Цагаан ордны стратегич байсан Стивен Бэнноны зураг, ярилцлага нийтлэгдэхэд Д.Трамп ихэд бухимдаж, удалгүй С.Бэннон Цагаан ордноос явсан юм. Харин И.Маск өчигдөр X (хуучин Твиттер) хуудсандаа "Эр хүмүүс бие биенээ хайрлаж, хүндэлж болох хандлагын хамгийн дээдээр ерөнхийлөгч Д.Трампад ханддаг” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.