images

Балтийн гурван орон Оросын эрчим хүчний хараат байдлаас гарлаа

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-10


   Балтийн тэнгисийн гурван орон Литва, Латви, Эстони эрчим хүчний системээ Оросын сүлжээнээс бүрэн салгасан тухай “Reuters” агентлаг мэдээллээ. Эдгээр гурван улс Зөвлөлт Холбоот Улсаас салан тусгаар тогтносноос хойш 34 жилийн дараа Орос, Беларусийг холбосон цахилгааны сүлжээнээс гарч, Европын холбооны эрчим хүчний сүлжээнд холбогдон аюулгүй байдлаа бататгах томоохон алхмыг ийнхүү хийж байна. Тэд Финланд, Швед, Польш зэрэг хөрш орнуудын эрчим хүчний сүлжээнд холбогдох ажлыг даруй дуусгаж, улмаар Европын эрчим хүчний сүлжээнд бүрэн нэгдэхээр төлөвлөж байгаа аж. Литвийн Эрчим хүчний сайд Зигмантас Вайсиунас хэвлэлийн бага хурал дээр "Бид олон жилийн өмнөөс зорьж ирсэн зорилгодоо хүрлээ” хэмээн мэдэгдсэн байна. Дээрх гурван орон 1990-ээд оны эхээр ЗХУ задран унасны дараа тусгаар тогтнолоо сэргээж, 2004 онд Европын холбоо болон НАТО-д элссэн юм. Улмаар 2026 он гэхэд Европын эрчим хүчний сүлжээнд холбогдохоор төлөвлөж байсан ч 2022 онд Орос, Украины дайн эхэлснээр төлөвлөгөөгөө нэг жилээр урагшлуулж, Орос, Беларусь улсаас цахилгаан эрчим хүч импортлохоо ийнхүү зогсоолоо. Эстонийн Гадаад хэргийн сайд Маргус Чакчна “Балтийн орнууд Оросын хараат байдлаас гарснаар тэд эрчим хүчийг бидний эсрэг зэвсэг болгон ашиглах боломжгүй боллоо” гэж мэдэгдсэн байна. Балтийн гурван орон эрчим хүчний сүлжээгээ Оросын нөлөөнөөс салгаж, шинэ сүлжээнд холбоход 2018 оноос хойш 1,6 тэрбум евро зарцуулсан хэмээн “Reuters” агентлаг мэдээлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Энэ өдөр

    Ёстой зөв шийдвэр гаргаж чаджээ.

    2025-02-11

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.