Холливүүдийн жүжигчин Деми Мур хүнд өвчтэй хуучин нөхрөө халамжилсаар байна
Анд нөхдийн мэдээ
2025-02-10
Холливүүдийн жүжигчин, 63 настай Деми Мур сэтгэцийн хомсдолд орж мартамхай өвчтэй болсон хуучин нөхөр, жүжигчин Брюс Уиллистэй байнга холбоотой байгаа тухайгаа хэвлэлд ярьжээ. “Variety” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрбээр "Бид хоёр үүрд дотно найзууд хэвээр байх болно" гэсэн байна. Тэд арваад жилийн өмнө гэр бүлээ цуцлуулсан ч Д.Мур хуучин нөхөртөө байнга анхаарал, халамж тавьсаар ирсэн юм. Тэрбээр долоо хоног бүр Б.Уиллис дээр зорьж очин халамжилдаг бөгөөд үүнийгээ “Хайртай хүнийхээ төлөө миний заавал хийх ёстой зүйл” гэсэн байна. Д.Мур 1987 онд Б.Уиллистэй гэрлэж, 13 жилийн дараа буюу 2000 онд салсан юм. Тэд дундаасаа гурван охинтой бөгөөд Б.Уиллис 2009 онд одоогийн эхнэр Эмма Хэмингтэй гэрлэж дахин хоёр охин төрүүлжээ. Б.Уиллис 2022 онд тархины өвчтэй гэж оношлогдсоноор жүжигчний ажлаа орхиж эрүүл мэнддээ анхаарах болсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.