"Qatar Airways" компани монголчуудыг ажилд дахин авна
Чихэнд чимэгтэй
2025-02-10
Катарын Үндэсний агаарын тээвэрлэгч "Qatar Airways" авиа компани монголчуудыг ажилд авахаар болжээ. Тус компани өмнө нь 2023 онд Монголоос бүхээгийн 13 ажилтан сонгон шалгаруулан, сургаж ажилд авч байв. Энэ ажлыг Монгол улсаас Катар улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулсан бөгөөд Элчин сайдын яамнаас хүсэлт тавьж ажилласны үр дүнд дахин сонгон шалгаруулалт зарласан байна. Уг ажлын байранд энэ сарын 28-ны өдрийг хүртэл бүртгэж, гуравдугаар сард "Qatar Airways" компанийн төлөөлөл Улаанбаатар хотод ирж сонгон шалгаруулалт явуулах ажээ. Сонгон шалгаруулалтад орох хүмүүст англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй, 21 нас хүрсэн, гарын хүрэх өндөр 212 см-ээс дээш, Доха хотод байрлан ажиллах, эрүүл мэндийн асуудалгүй байх зэрэг шаардлагыг тавьж байна. Компанийн зүгээс энэ удаа орон тооны хязгаар тогтоогоогүй бөгөөд бүхээгийн ажилтны мэргэшлийг хангаж, шалгаруулалт, ярилцлага болон элсэлтийн үе шатыг давсан хэнийг ч болов авч сургахаа илэрхийлсэн байна. Ажлын байртай холбоотой зөвлөгөө, мэдээллийг 99632463 гэсэн WhatsApp дугаараар хандаж авах боломжтой хэмээн Монголын Элчин сайдын яам мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.