Хөвсгөл: Ханх сумын эмнэлэгт завь олгоно
Чихэнд чимэгтэй
2025-02-10
Хөвсгөл аймгийн Ханх сумын эмнэлэгт Эрүүл мэндийн яамнаас бага оврын завь олгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр тус сумын бартаат замтай хэсгийг усан тээврээр туулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулна гэж үзжээ. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ сарын 7-нд Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн салбарынхан болон иргэдтэй уулзах үеэрээ нэгдсэн эмнэлэгт нь шаардлагатай хэд хэдэн төхөөрөмжийг олгохын зэрэгцээ, төсөл, хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар Ханх сумыг бага оврын усан завьтай болгоно хэмээн мэдэгдсэн байна. Анх 1921 онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн тус сумын эмнэлэг 2024 оны байдлаар хоёр их эмч, нэг ахлах сувилагч, гурван ээлжийн сувилагч, нэг эх баригч тэргүүтэй 20 ажилтантай байна. Дашрамд дурдахад, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт өнгөрсөн онд Дэлхийн банкны 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 64 зүслэгт компьютерт томографийн оношилгооны тоног төхөөрөмжийг суурилуулан ашиглалтад оруулжээ. Ийм төхөөрөмж Хөвсгөлөөс гадна Дорнод, Сүхбаатар аймагт бий.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.