images

"Үндэсний үсэглэлийн аварга-2025" нэвтрүүлэг энэ сарын 22-ноос гарч эхэлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-02-10


   Нидерландын "Endemol Shine" группын албан ёсны эрхтэйгээр манай улсад "Номадиа пикчерс", "Боловсрол" телевизийн хамтран бүтээдэг “Үндэсний үсэглэлийн аварга” нэвтрүүлгийн шинэ улирал үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Ингэхдээ ирэх 22-ны өдрөөс эхлэн "Дрийм" телевизээр бямба гараг бүрийн 20:30 цагаас гарах бол "Боловсрол" телевизээр ням гараг бүрийн 20:30 цагаас цацагдана. Үе тэнгийн хүүхдүүд монгол хэлний үгсийн сангаас ээдрээтэй, эргэлзээтэй үгсийг үсэглэн уралддаг тус нэвтрүүлэгт Монгол орны өнцөг булан бүрээс 8-11 насны 1000 гаруй сурагч бүртгүүлснээс шалгарсан 52 үсэглэгч өрсөлдөж, улмаар үндэсний ялагч тодорно. Сонирхуулахад, “Үндэсний үсэглэлийн аварга” нэвтрүүлгийн анхны улиралд нийслэлийн “Соёмбо” сургуулийн сурагч М.Түвшинзаяа түрүүлж 10 сая төгрөгөөр шагнуулж байв. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.