images

Багш нар сар бүр 100 мянган төгрөгийн хоолны мөнгө авна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-02-10


     Боловсролын яамнаас төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн албан хаагчдад сар бүр 100 мянган төгрөгийн хоолны мөнгө олгохоор шийдвэрлэжээ. Тодруулбал, тухайн багш, ажилтны 2025 оны цалингийн батлагдсан төсөвт багтаан орон нутагт 107.500 төгрөг, нийслэлд 172 мянган төгрөгийг энэ сараас эхлэн олгохоор болсон байна. Уг нэмэгдлийг улсын хэмжээний 2464 цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, МСҮТ-ийн 88.6 мянган албан хаагч авна. Нэмэгдэл олгоход энэ жил улсын төсвөөс 115.9 тэрбум төгрөг гаргах бөгөөд цаашид хувьсах зардалд хоол, унааны төлбөрийг тусгаж Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахаар Боловсролын яам ажиллаж байгаа ажээ. Улаанбаатар хотын багш, ажилтнуудад олгох хоолны зардал өмнө нь нэг өдрийн 8000 төгрөг байсан бол орон нутгийн багш, ажилчдынх 5000 төгрөг байв. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.