images

Р.Дагдан: Бөөрөлжүүтийн станцын хоёрдугаар блок 11 дүгээр сард ашиглалтад орно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-02-10


   Улаанбаатар хотоос 120 км зайд, Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн дөрвөн блок бүхий 600 мBт хүчин чадалтай цахилгаан станцыг барьж буй билээ. Үүнээс 150 МВт чадалтай эхний станцыг НЗДТГ-аас хөрөнгө оруулан өнгөрсөн оны аравдугаар сард ашиглалтад оруулсан юм. Тэгвэл уг станцын дараагийн буюу II блокийн зуухны угсралт 40 хувьтай, нийт барилгын ажил 25 хувьтай үргэлжилж байгааг НЗДТГ-аас өнөөдөр мэдээллээ. Харин зуухны болон үндсэн барилгыг битүүлж дууссан бөгөөд тус блокийг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэдгийг Эрчим хүчний төслийн нэгжийн захирал Р.Дагдан Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр танилцуулсан байна. Мөн тэрбээр Төв аймгийн Баян сумаас гурван км, Багахангай дүүргийн төвөөс хоёр км-ийн зайтай барих хоёр блок бүхий 660 мВт цахилгаан станцын талаар "Станцын ТЭЗҮ, урьдчилсан судалгаа, бэлтгэл ажлыг хангаж байгаа. Станц барих талбайн хашаа, барилгын ажлыг эхлүүлэх нөхцөл бүрдсэн" гээд "Нарийвчилсан зураг төсөл боловсруулах, батлуулах ажил хуваарийн дагуу үргэлжилж байна” гэлээ. 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.