images

Япон: Ерөнхий сайд асан Ф.Кишидагийн амь насанд халдахыг завдсан этгээдийг шүүж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-10


   Японд хоёр жилийн өмнө сонгуулийн кампанит ажлын үеэр ерөнхий сайд асан Фүмио Кишидагийн амь насанд халдах оролдлого хийж, тэсрэх бөмбөг шидсэн этгээдэд тус улсын прокурор 15 жилийн хорих ял оноохоор шүүхэд саналаа ирүүлжээ. “Kyodo News” агентлагийн мэдээлснээр Вакаяма дүүргийн шүүхэд болсон шүүх хуралдаанд прокурор "Тэсрэх бодис нь хүний амь хөнөөх чадвартай, гэмтний үйлдэл нь хүний амь нас хөнөөх зорилготой байсан” хэмээн үзэж гэмт халдлага хийсэн 25 настай Рюүжи Кимүрад дээрх ялын дүгнэлт үйлдсэн байна. Р.Кимүра нь 2023 оны дөрөвдүгээр сард Вакаяма мужийн Вакаяма хотод сонгуулийн сурталчилгаа явагдаж байх үеэр ерөнхий сайд Ф.Кишида руу гар хийцийн тэсрэх бөмбөг шидсэн бөгөөд уг этгээд газар дээрээ баривчлагдсан байна. Тухайн үед ерөнхий сайд Ф.Кишида бэртэж гэмтээгүй ч ойролцоох үзэгчдийн дунд байсан хоёр хүн хөнгөн гэмтэл авчээ. Тэрбээр энэ хэргийг хүн амины зорилгоор бус, харин анхаарал татах, сонгуулийн тогтолцооны талаар үзэл бодлоо илэрхийлэхийн тулд үйлдсэн гэж мэдэгдэж байгаа аж. Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.