images

Бизнес эрхлэгчдийг зарим тусгай зөвшөөрлөөс чөлөөлнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-02-10


   Монголд ажил үйлчилгээ шинээр эрхлэх, цаашид үйл ажиллагаа тогтмол явуулахад тулгардаг хүндрэлийг арилгах, төрийн ил тод, шуурхай үйл ажиллагааг хангах зорилгоор Засгийн газраас хэд хэдэн хуулийн шинэчлэлтийг боловсруулж, ирэх УИХ-ын хаврын чуулганаар өргөн барих гэж байна. Энэ дунд Зөвшөөрлийн тухай хууль багтаж буй бөгөөд Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт Зөвшөөрлийн зөвлөлийг хуралдуулж, захиргааны хэм хэмжээгээр тогтоосон 122 журам, актыг энэ сарын 11-ны дотор хүчингүй болгохыг холбогдох албаныханд даалгажээ. Манай улсад анх 2022 онд ажил үйлчилгээ эрхлэх 381 төрлийн зөвшөөрлийг хуулиар олгохоор баталсан ч энэ тоо жил ирэх тусам нэмэгдсээр иржээ. Одоогийн байдлаар төрөөс олгож буй 251 төрлийн тусгай зөвшөөрлийн 122 нь хуулиас давсан журмаар зохицуулагдаж байгааг албаныхан мэдэгджээ. Иймд,  цэцэрлэг, эмийн сан, кофе шоп, ресторан ажиллуулахын тулд олон шат дамждаг, бүртгэл нэртэй зөвшөөрлийг заавал авах ёстой тогтолцоог халж, хуульд нийцээгүй зөвшөөрлийн журмыг энэ долоо хоног гэхэд цуцлах юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.