Дорноговийн сурагчид Карл Попперын мэтгэлцээний улсын аварга боллоо
Чихэнд чимэгтэй
2025-02-10
УИХ-ын Тамгын газар, Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэгтэй хамтран “Санан тунхаглах ирээдүй” нэртэйгээр зохион байгуулсан улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэг мэтгэлцэгчид өчигдөр тодорлоо. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 10 дахь жилдээ зохиогдож буй уг тэмцээнд Дорноговь аймгийн нэгдүгээр сургуулийн сурагчид түрүүлсэн бол дэд байранд Орхон аймгийн VIII сургуулийн сурагчид, гуравдугаар байранд Улаанбаатар хотын 46 болон 113 дугаар сургуулийн сурагчид тус тус шалгарчээ. Харин шилдэг илтгэгчээр Нийслэлийн 149 дүгээр сургуулийн сурагч М.Билгүүн тодорсон байна. Отгонтэнгэр их сургуульд гурван өдрийн турш үргэлжилсэн тус тэмцээнд нийслэл болон орон нутгийн 128 багийн 384 сурагч оролцжээ. Багууд “Сонгуульд санал өгөх насыг бууруулах эсэх”, “Электрон тамхины хэрэглээг бууруулах хамгийн зөв арга”, “Хиймэл оюун ухааныг УИХ-ын гишүүн ашиглах нь”, “Хүүхдийг хатуу аргаар хүмүүжүүлэх нь” зэрэг үндсэн найман сэдвийн хүрээнд мэтгэлцэж, шүүгчид эхний ээлжид 64 багийг тодруулан хасагдах зарчмаар 32, 16, 8 багийг шалгаруулсан байна. Улмаар сүүлийн шатанд дөрвөн баг тунаж өрсөлджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.