БНСУ-ын ерөнхийлөгч Юүн Сок Ёлын шүүх хурлын эцсийн шийдвэр ирэх долоо хоногт гарна
Анд нөхдийн мэдээ
2025-02-11
БНСУ-ын ерөнхийлөгч Юүн Сок Ёлын шүүх хурал ирэх долоо хоногийн эхээр шийдвэр гаргах төлөвтэй байна. Шүүх гол гэрчүүдээс мэдүүлэг авах хугацааг 90 минутаар хязгаарласан бөгөөд Төрийн захиргаа, аюулгүй байдлын сайд асан Ли Сан Мин, Цагдаагийн газрын дарга Чо Жи Хо, Үндэсний тагнуулын газрын дарга Чо Тэ Ён нарын хүмүүс гэрчийн мэдүүлэг өгнө. Хэрэв шүүх түүнийг буруутай гэж үзэн ял оноовол дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сарын эхээр Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль зарлана. Учир нь тус улсын Үндсэн хуульд ерөнхийлөгчийг огцруулсан тохиолдолд 60 хоногийн дотор нөхөн сонгууль явуулах ёстой гэж заасан байдаг. Үүний зэрэгцээ тус улсын Хүний эрхийн үндэсний комисс Юүн Сок Ёлын өмгөөлөл авах эрхийг бүрэн баталгаажуулж, нотлох баримтыг сайтар нягтлах, шүүх ажиллагааг шударгаар явуулахыг уриалсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.