Германчууд юуны учир Илон Маскт дургүйцэх болов?
Анд нөхдийн мэдээ
2025-02-11
Германы Дрезден хотын төв зам дээр хоёр өдөр дараалан “Tesla” компанийн цахилгаан машин шатсан байна. Харин хотын цагдаа, гал унтраах албаныхан техникийн саатлаас болж гал гарсан байх магадлалыг үгүйсгэж, зориуд зохион байгуулсан үйлдэл байж болзошгүйг анхааруулжээ. Учир нь хоёр машин хоорондоо хэдхэн зуун метрийн зайтай газарт шатсан бөгөөд хамгийн түрүүнд гал гарсан машинаас “Нацистуудыг зайлуул” гэсэн бичээс бүхий наалт олдсон байна. Энэ нь “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск руу чиглэсэн үйлдэл байж магадгүй бөгөөд И.Маск удахгүй болох Германы бүх нийтийн сонгуулийн өмнө хэт барууны үзэл баримтлалтай Германы альтернатив нам (AfD)-ыг илтэд дэмжиж байгаа нь шүүмжлэл дагуулаад байсан юм. Мөн тэрбээр өнгөрсөн сарын 20-нд АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр нацист маягийн ёсолгоо хийж маргаан дэгдээсэн билээ. Түүний энэ үйлдэл Герман орон даяар эсэргүүцэлтэй тулгарсан төдийгүй "Tesla”-гийн машины борлуулалт тус улсад огцом буурсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.