images

Дэлхийн цомын тэмцээнд оролцох өсвөрийн шатарчдыг шалгаруулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-02-11


   Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах хөвгүүдийн 56 дахь, охидын 50 дахь удаагийн шигшээ тэмцээн өчигдөр эхэллээ. Энэ сарын 16-ныг хүртэл үргэлжлэх тэмцээнд 7-18 нас хүртэлх насны зургаан ангиллаар нийслэлийн 378, 21 аймгийн 882, нийт 1260 өсвөрийн шатарчин өрсөлдөх юм байна. 54 сая төгрөгний шагналын сантай уг тэмцээний ангилал бүрийн эхний гурван байранд шалгарсан шатарчид тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно. Тухайлбал, Олон улсын шатрын холбооноос зохион байгуулдаг 8, 10, 12 хүртэлх насны нээлттэй болон охидын ангиллын Дэлхийн цомын тэмцээнд монгол шатарчдын 2024 онд олон улс, тив дэлхийд гаргасан амжилтыг үндэслэн оролцуулахаар болсон билээ. Тиймээс энэ удаагийн тэмцээний эхний гурван байранд шалгарсан өсвөрийн шатарчид Дэлхийн цомын тэмцээнд оролцох юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.