images

АНУ-ын Төрийн департаментын чухал албанд 19 настай хүүг томилжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-11


   Илон Маскийн үүсгэн байгуулсан “Neuralink” компанид дадлагажигчаар ажиллаж байсан 19 настай хүү АНУ-ын Төрийн департаментын мэдээллийн технологийн (МТ) ахлах зөвлөхөөр томилогдсон нь шүүмжлэл дагуулаад байгаа талаар “The Washington Post” сонин мэдээлэв. Интернэтийн орчинд “Big Balls” гэж нэрлэгддэг Эдвард Корристин хэмээх энэ хүүг Засгийн газрын хариуцлагатай албанд томилсныг зарим албан тушаалтан эсэргүүцжээ. Тэрбээр өмнө нь мэдээллийн аюулгүй байдлын компанид дадлагажигчаар ажиллаж байхдаа мэдээлэл задруулсан хэргээр ажлаас халагдаж байсан гэнэ. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтнууд Э.Корристиныг нууц мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтрэх, гадаад дахь АНУ-ын үйл ажиллагааны талаарх тагнуулын мэдээллийг авах эрхтэй болсонд санаа зовж буйгаа илэрхийлж байна. Түүнээс гадна одоо 23 настай Люк Паритор хэмээх залуу Төрийн департаментын Гадаад харилцаа, технологийн товчоонд ажиллах болсон бөгөөд тэрбээр мөн И.Маскийн “SpaceX” компанид дадлага хийж байжээ. И.Маскийн хариуцаж буй албанд мөн 25-аас доош насны зургаан хүн ажиллаж байгааг “The Washington Post” мэдээлсэн байна. Тэд төрийн албанд ажиллаж байсан туршлагагүй хэрнээ Засгийн газрын зардлыг оновчтой болгох нэрийдлээр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) үйл ажиллагааг зогсоох зэрэг үйл ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэсэн болохыг тус сонин онцолжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.