Хамба Д.Жавзандорж аялал жуулчлалын салбарынхантай уулзав
Чихэнд чимэгтэй
2025-02-11
Гандантэгчэнлин хийдийн хамба Д.Жавзандорж тэргүүтэй лам нар өчигдөр аялал жуулчлалын 150 компанийн төлөөллийг хүлээн авч уулзжээ. Гандантэгчэнлин хийд Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой хамтран зохион байгуулсан уулзалтаар Монголын Бурханы шашны өв, Гандантэгчэнлин хийдийн түүхэн онцлог, лам хуврагуудын гар урлал, шашны зан үйл, тусгай хөтөлбөрүүдийг аялал жуулчлалын салбарт түлхүү нэвтрүүлэх талаар ярилцсан байна. Мөн хийдээс зохион байгуулдаг гадаад, дотоодын жуулчдад зориулсан Монголын соёл, шашны өвийг таниулах хөтөлбөрүүдээс сонирхуулжээ. Гандантэгчэнлин хийд нь дотроо аялал жуулчлалын албатай бөгөөд Монголын өв соёл, үнэт зүйлсийг дэлхий дахинд үнэн зөв, алдаа мадаггүй таниулах, түгээхийг чухалчилж, өнгөрсөн хугацаанд олон хөтөлбөр, сургалт, арга хэмжээг зохион байгуулж иржээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.