Зургаан аймгийн Улаан загалмайн нийгэмлэг зэрлэг амьтдад тусалжээ
Чихэнд чимэгтэй
2025-02-11
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас санаачилсан зэрлэг ан амьтдыг зудын эрсдэлээс хамгаалах хандивын аянд Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн орон нутаг дахь ажилчид нэгджээ. Одоогоор зургаан аймгийн дунд шатны хорооныхон зэрлэг амьтдад өвс тэжээл, хужир дөхүүлж, хөлдсөн ус, булаг шандны мөсийг хагалан ус гаргаж өгч байгаа гэнэ. Тухайлбал, Увс аймгийн Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанд 500 боодол өвс, 500 кг давс, 200 кг хужир олгосон бол Говь-Алтай аймгийн Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаанд 500 боодол өвс өгчээ. Мөн Дорнод аймгийн Халхгол суман дахь Нөмрөгийн дархан цаазат газарт 500 боодол өвс, 500 кг давс, 200 кг хужир, Завхан аймгийн Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газарт 350 боодол өвс, 500 кг давс, 200 кг хужир тусалсан байна. Түүнчлэн Баянхонгор аймгийн Улаан загалмайн хороо 500 боодол өвс, 500 кг давс, 200 кг хужир, Баян-Өлгий аймгийн Улаан загалмайн хороо 500 боодол өвс, 200 кг хужир, 500 кг давсыг тус тус аймгийнхаа тусгай хамгаалалттай газрын захиргаанд өгсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.