“Web of Science”: МУИС-ийн эрдэмтдийн 21 бүтээл шилдгүүдийн жагсаалтад багтав
Чихэнд чимэгтэй
2025-02-11
Олон улсын “Web of Science” эрдэм шинжилгээний мэдээллийн сан дахь нийт бүтээлийн ердөө нэг хувьд багтах чанартай, шилдэг бүтээлүүд дунд МУИС-ийн судлаачдын 21 өгүүлэл багтлаа. Тус сангийн удирддаг “Incites” платформ нь судлаачдын бүтээлээс авсан эшлэлд үндэслэн чанарын үнэлгээгээр шилдэг нэг хувьд багтсан бүтээлийн жагсаалтыг гаргадаг ажээ. Ийнхүү энэ сард гаргасан 1980 оноос хойшх шилдгүүдийн дотор МУИС-ийн багш нарын 2007-2024 оны хооронд хэвлүүлсэн өгүүллүүд багтсан байна. Улмаар таван бүтээлийн гол, хоёр бүтээлийн хамтран зохиогчоор ажилласан МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхмийн профессор, экологич Б.Болдгив тус жагсаалтад Монголоос хамгийн олон бүтээл нь багтсан судлаач болжээ. 21 бүтээлийн 20 нь байгалийн шинжлэх ухааных бол нэг нь түүхийн сэдэвтэй аж. Тэр нь судлаач О.Бямбасүрэн, Б.Начин нарын 2018 онд хэвлүүлсэн “Environmental Stress and Steppe Nomads: Rethinking the History of the Uyghur Empire (744-840) with Paleoclimate Data” өгүүлэл юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.