Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Барууны орнуудад айлчилна
Анд нөхдийн мэдээ
2025-02-11
Хятадын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 12-ноос 17-ны өдрүүдэд Их Британи болон Ирланд улсад айлчилж, дараа нь Германд болох Мюнхений аюулгүй байдлын бага хурал, улмаар 18-ны өдөр АНУ-д болох НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор болжээ. Улмаар 20, 21-ний өдрүүдэд ӨАБНУ-д болох "Их 20"-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцоно. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марк Рубио Мюнхений бага хурал болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад оролцох тул энэ үеэр Ван И Сайдтай уулзаж магадгүй байна. Тэд өнгөрсөн сарын 24-ний өдөр утсаар ярьсан бөгөөд сайд Ван И Америк, Хятад хоёр тал санал зөрөлдөөнөө зөв зохицуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хоёр орны харилцааны тогтвортой хөгжлийг ахиулах ёстой хэмээн үзэж байгаагаа хэлсэн юм. Харин М.Рубио "Америк, Хятадын харилцаа бол дэлхийн ирээдүйг тодорхойлох XXI зууны хамгийн чухал харилцаа" хэмээн тэмдэглэсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.