images

ОХУ: Өмнөд Солонгосын дипломатчийн бэлгийг яагаад буцааж өгөх болов?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-11


   ОХУ-ын Сахалин мужийн Ноглики хотын төв номын сангийн захирал Өмнөд Солонгосын дипломатчийн бэлэглэсэн бөмбөрцгийг түүх гуйвуулсан, дипломат ёс зүйгүй үйлдэл хэмээн үзэж эсэргүүцэл илэрхийлжээ. Улмаар Владивосток дахь БНСУ-ын Ерөнхий консулын газрын дарга Пакийн бэлэглэсэн бөмбөрцгийг буцааж өгөхөөр болсон тухай ТАСС мэдээлэв. Учир нь уг бөмбөрцөгт Крым болон Донецк, Луганск, Херсон, Запорожье мужуудыг Украины нутаг дэвсгэрээр харуулсан байжээ. Номын сангийн захирал Ольга Рознова "ОХУ-ын хууль ёсны нутаг дэвсгэрийг Украины нутаг гэж тэмдэглэсэн бөмбөрцөг бэлэглэсэн нь дипломат ёсзүйд харш үйлдэл" гээд “Оросын хууль тогтоомжийг илтэд үгүйсгэсэн Өмнөд Солонгосын дипломатчийн үйлдэлд үнэлэлт дүгнэлт өгөхийг ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас хүсэх болно” гэжээ. ОХУ 2014 онд Крымыг өөртөө нэгтгэсний дараа 2022 онд Украинд халдаж, Донецк, Луганск, Херсон, Запорожье мужуудад хяналтаа тогтоосон юм. Харин Украин болон АНУ, Европын орнууд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэ нь олон улсын хууль тогтоомж, Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчиж байна гэж үздэг. Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам 2022 онд Донецк тэргүүтэй мужуудийг Орост нэгтгэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.