images

"Нүүдэлчин" фестивалийг намар төдийгүй өвөл хийдэг болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-02-11


   Нүүдэлчдийн соёлын биет бус өвийг олон нийтэд сурталчлан танилцуулах зорилгоор манай улс "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалийг 2021 оноос хойш жил бүрийн наймдугаар сард зохион байгуулж ирсэн билээ. Тэгвэл үүнтэй төстэй буюу нүүдэлчдийн соёлын өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах зорилгоор "Монгол нүүдэлчин" өвлийн фестивалийг зохиохоор болжээ. Фестивалийн үеэр өвлийн цас мөсний наадам, мазаалай баавгайг хамгаалахыг сурталчлах арга хэмжээ зохион байгуулах аж. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 16-22-ны өдрүүдэд болох тус фестивальд иргэд өртөөчилсөн байдлаар соёлын биет бус өвтэй танилцаж, мөсөн сур, шагайн харваа, морь болон нохой чарга зэрэг спортын арга хэмжээнд оролцох юм. Мөн соёлын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, уламжлалт идээ ундааны амталгаат худалдаа болох ажээ. Фестивалийн бэлтгэл ажил одоогоор 50 хувьтай үргэлжилж байна.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.