Хятадын Хөх мөрний эх голын монгол нэр юу вэ?
Чихэнд чимэгтэй
2025-02-11
Дэлхийд уртаараа гуравдугаарт, Евразид нэгдүгээрт ордог 6300 км урт Хөх мөрөн Төвөдийн өндөрлөг дэх Танлагийн нурууны ноён оргил Гэладандон уулын мөсөн голуудаас эх авч Хятадын нутгаар баруунаас зүүн зүгт мушгиран урссаар Зүүн Хятадын тэнгист цутгадаг. Гэладандон уулын мөнх цаснаас эх авсан 234 км урт Дамчу, 336 км урт Улаан мөрөн хэмээх хоёр гол Хөхнуур (Цинхай) мужийн нутагт нийлж Тунтян буюу хуучны монгол нэрээр Муруй ус хэмээх гол болно. Муруй ус нь Хөхнуур, Сычуань мужийн заагт Батан голтой нийлснээр Хөх мөрний дээд урсгал болдог байна. Хятадаар Чан Жян, англиар Янцзы хэмээх энэ их мөрнийг монголчууд эртнээс Хөх мөрөн хэмээн нэрлэсээр иржээ. Хятадын хоёр их мөрний нэг Хуанхэ буюу монголоор Шар мөрөн (Хатан гол) мөн Төвдийн өндөрлөгийн Баян хар уулнаас эх авдаг. Далайн төвшнөөс дээш 5442 м өндөр Баян хар уулын 4500 метр өндрөөс гарсан урсгал Орин нуур, Жаран нуур хэмээх хоёр нууранд цутган гараад Шар мөрний эх болж улмаар Ганьсу муж, Өвөр Монгол болон Шаньси, Хөнань мужийн нутгаар нийт 5464 км урсаад Шар тэнгист цутгадаг билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.