images

Хятад: Галын машины зам хааж тавьсан автомашиныг оршин суугчид түлхэж зайлуулав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-12


   Хятадын Хунань мужийн Циян хотын нэгэн орон сууцны хороололд түймэр гарч, галын машин ирэхэд буруу газар байрлуулсан хоёр машинаас болж хороолол руу орох боломжгүй болсон байна. Үүнийг харсан оршин суугчид олуул нийлж, зам хааж тавьсан машинуудыг хажуу тийш түлхэн унагааж зам чөлөөлжээ. Ингэснээр галын машин орон сууцны хороолол дотор нэвтэрч түймрийг унтраасан байна. Тус улсын хуульд зааснаар ямар ч эрх мэдэлтэн, тусгай үйлчилгээний тээврийн хэрэгсэл галын машины зам хааж тавихыг хориглосон байдаг бөгөөд зөрчсөн тохиолдолд өндөр торгууль ногдуулдаг аж. Аливаа байгууллага болон бүлэг этгээд дээрх журмыг зөрчиж, галын машиныг нэвтрүүлэхэд саад учруулсан бол 5000-50000 юань, хувь хүнийг 500 юаниар торгож, сануулах шийтгэл ногдуулахаар хуульд тусгасан байдаг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.